Sunday, January 20, 2008

Friday, January 18, 2008

Wednesday, January 16, 2008

та энд зочилсон


дэхьхүнболлоо

24. ХООРОНДОО ЗОХИЦОХГҮЙ ХООЛ

Зохицохгүй хоолыг Монголчууд найруулсан хор гэж үздэг байжээ.Бүрэлдээгүй тараг, шимийн архи 2 үл зохилдохТараг шингэн 2 нэг дор үл зохилдохЗагасны мах (мах) сүү 2 үл зохилдохСүү жимстэй (гүйлс, хушга) үл зохилдохТахианы мах, тараг 2 үл зохилдохТарган мах идсэний дараа хүйтэн юм уух үл зохихЧанасан махны үнэр, уурыг гаргахгүй битүү тавих:Түрүү идсэн хоол шингээгүй өөрөөр хэлбэл өгөөгүй байхад нэмж идэх:Огт дадаагүй хоолыг ихээр идэхДадаагүй олон хоол зэрэг идэхӨндөг чихэр 2 үл зохилдохСонгино зөгийн бал 2 үл зохилдохХонины мах чихэр 2 үл зохилдохТоор цай 2 үл зохилдохБуурцгийн зууш тараг 2 үл зохилдох гэжээ.

23.АРХИНД ХОРДСОН ХҮНИЙ ТОО 137-Д ХҮРЛЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн “Азийн чоно” компанийн архины үйлдвэрт стандартын бус спиртээр үйлдвэрлэсэн архинд өнгөр-сөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр таван хүн хордсоноос хойш өчигдрийн 09 цагийн байдлаар нийт 137 хүн хордож, 14 хүний амь нас эрсдээд байна. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 61 хүн, Улаанбаатар хотын хордлогын төвд 29 хүн эмчлүүлж байгаа бөгөөд, өрхийн эмнэлгийн хяналтад 24 хүн байна гэж Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдээллээ. Энэ сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи соггууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар зогсоож, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон билээ. Одоогоор хүнснйй дэлгүүр, кафе, баар, ресторан, зоогийн газар зэрэг нийт 3640 аж ахуйн нэгж байгууллагад хя-налт шалгалт хийж, архи согтууруулах ундаагаар үйлч-лэх үйлчилгээг зогсоон, тэд-гээр байгууллагуудын удирд-лага, ажиллагсдад архи сог-тууруулах ундаа худалдахгүй байх захирамжийг мөрдөн ажиллуулж байгаа. Өчигдрийн байдлаар 17450 ширхэгархи хураан авч,1004220 ширхэг архи, согтууруулах ундааг тоолж лацдан битүүмжлээд. байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг спиртийн долоо, архины 34 үйлдвэр, баар 846, ресторан, зоогийн газар’610, кафе 463, хүнсний дэлгүүр 3856-г шалгаж 5809 аж ахуй нэгжидалбан мэдэгдэл өгсөн байна. Энэ хугацаанд нийспэл хотод нийт 557 хүн эрүүл-жүүлэгдэж, зөрчил гаргасан 18260 хүнийг 38910.5 мянган төгрөгөөр торгож, 794560 шил архийг битүүмжлэн, 1057 литр спирт, 36300 шил архийг хурааснаас “Азийн чоно” ХХК-д үйлдвэрлэсэн 615 шил архи байжээ. Мөн Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Ч.Байгалмаа архи найруулан зарж байсныг илрүүлж 20 литр спиртийг нь хурааж авчээ.

Tuesday, January 15, 2008

22. Ээждээ би очлоо

Алдрын дуурсал магтаал сонсохдоо
Аярах зүрхээ барьж ядан чагнав аа
Амин холбоотой сайхан ээждээ л
Айлдан хөөрөн дуулгаарай гэв үү дээ
Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээждээ би очлоо доо
Төөрөг тавилангаар онож алдахдаа
Түгших зүрхээ тогтоон байж хайрлав аа
Тэнүүн ухаантай түшиг ээждээ л
Түрэгхэн яаран хүрээрэй гэв үү дээ
Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн энддэгүй гэнэ лээ
Хань ижилдээ тунин гоморхохдоо
Хамгаас дотноо хайж ядан дурсав аа
Хоёр олдохгүй ганцхан ээждээ л
Хайлан уйлан очоорой гэв үү дээ
Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн эрхэлдэг юм аа