Sunday, January 20, 2008

Friday, January 18, 2008

Wednesday, January 16, 2008

та энд зочилсон


дэхьхүнболлоо

24. ХООРОНДОО ЗОХИЦОХГҮЙ ХООЛ

Зохицохгүй хоолыг Монголчууд найруулсан хор гэж үздэг байжээ.Бүрэлдээгүй тараг, шимийн архи 2 үл зохилдохТараг шингэн 2 нэг дор үл зохилдохЗагасны мах (мах) сүү 2 үл зохилдохСүү жимстэй (гүйлс, хушга) үл зохилдохТахианы мах, тараг 2 үл зохилдохТарган мах идсэний дараа хүйтэн юм уух үл зохихЧанасан махны үнэр, уурыг гаргахгүй битүү тавих:Түрүү идсэн хоол шингээгүй өөрөөр хэлбэл өгөөгүй байхад нэмж идэх:Огт дадаагүй хоолыг ихээр идэхДадаагүй олон хоол зэрэг идэхӨндөг чихэр 2 үл зохилдохСонгино зөгийн бал 2 үл зохилдохХонины мах чихэр 2 үл зохилдохТоор цай 2 үл зохилдохБуурцгийн зууш тараг 2 үл зохилдох гэжээ.

23.АРХИНД ХОРДСОН ХҮНИЙ ТОО 137-Д ХҮРЛЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн “Азийн чоно” компанийн архины үйлдвэрт стандартын бус спиртээр үйлдвэрлэсэн архинд өнгөр-сөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр таван хүн хордсоноос хойш өчигдрийн 09 цагийн байдлаар нийт 137 хүн хордож, 14 хүний амь нас эрсдээд байна. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 61 хүн, Улаанбаатар хотын хордлогын төвд 29 хүн эмчлүүлж байгаа бөгөөд, өрхийн эмнэлгийн хяналтад 24 хүн байна гэж Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдээллээ. Энэ сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи соггууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар зогсоож, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон билээ. Одоогоор хүнснйй дэлгүүр, кафе, баар, ресторан, зоогийн газар зэрэг нийт 3640 аж ахуйн нэгж байгууллагад хя-налт шалгалт хийж, архи согтууруулах ундаагаар үйлч-лэх үйлчилгээг зогсоон, тэд-гээр байгууллагуудын удирд-лага, ажиллагсдад архи сог-тууруулах ундаа худалдахгүй байх захирамжийг мөрдөн ажиллуулж байгаа. Өчигдрийн байдлаар 17450 ширхэгархи хураан авч,1004220 ширхэг архи, согтууруулах ундааг тоолж лацдан битүүмжлээд. байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг спиртийн долоо, архины 34 үйлдвэр, баар 846, ресторан, зоогийн газар’610, кафе 463, хүнсний дэлгүүр 3856-г шалгаж 5809 аж ахуй нэгжидалбан мэдэгдэл өгсөн байна. Энэ хугацаанд нийспэл хотод нийт 557 хүн эрүүл-жүүлэгдэж, зөрчил гаргасан 18260 хүнийг 38910.5 мянган төгрөгөөр торгож, 794560 шил архийг битүүмжлэн, 1057 литр спирт, 36300 шил архийг хурааснаас “Азийн чоно” ХХК-д үйлдвэрлэсэн 615 шил архи байжээ. Мөн Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Ч.Байгалмаа архи найруулан зарж байсныг илрүүлж 20 литр спиртийг нь хурааж авчээ.

Tuesday, January 15, 2008

22. Ээждээ би очлоо

Алдрын дуурсал магтаал сонсохдоо
Аярах зүрхээ барьж ядан чагнав аа
Амин холбоотой сайхан ээждээ л
Айлдан хөөрөн дуулгаарай гэв үү дээ
Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээждээ би очлоо доо
Төөрөг тавилангаар онож алдахдаа
Түгших зүрхээ тогтоон байж хайрлав аа
Тэнүүн ухаантай түшиг ээждээ л
Түрэгхэн яаран хүрээрэй гэв үү дээ
Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн энддэгүй гэнэ лээ
Хань ижилдээ тунин гоморхохдоо
Хамгаас дотноо хайж ядан дурсав аа
Хоёр олдохгүй ганцхан ээждээ л
Хайлан уйлан очоорой гэв үү дээ
Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн эрхэлдэг юм аа

21. АМЕРИК ТИВИЙГ ӨВӨГ МОНГОЛЧУУД НЭЭСЭН ТҮҮХЭЭС

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, “Чингис хаан” дээд сургууль, Флоридагийн их сургууль, Парис хотын Дорно дахины хэл иргэншлийн дээдсургуулийн урилгын профессор, Философийн ухааны доктор С.Жамбалдоржийн Гадаад хэргийн яамтай хамтран зохион байгуулсан “Америк тивийг анх өвөг монголчууд нээсэн” тухай сэдэвт хурал сэтгүүлчид болон эрдэмтдийн сонирхлыг татлаа. Америк тивийг анх нээсэн хүнийг хүмүүс Христофор Колумба гэжойлгодог. Харин С.Жамбалдорж Америк тивийг өвөг монголчууд анх нээсэн түухийг газар усны нэр, хэлний баримтаар нотолжээ. Бидний өвөг дээдэс амьдрахын эрхээр ан гөрөө хийж, аятай тухтай газар нутаг эрэн, бидэрч явсаар 10-30 мянган жилийн өмнө Америкт хүрсэн гэнэ. 1974 онд Орос, Америкийн эрдэмтэд уугуул индианчуудын нутаг Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж, ганцхан Монголын говьд хэрэглэж байсан говь хийцийн чулуун зэвсэг олжээ. Тиймээс л Америкийг анх өвөг монголчууд нээжээ гэдгийг би зоригтойгоор хэлж байна хэмээн С.Жамбалдорж хэлсэн. Хамгийн сонирхолтой нь археологийн малталт хийсэн арлууд язгуур монгол нэртэй байсныг монгол хэл мэддэггүй болохоороо малталт хийсэн эрдэмтэд анзааралгүй өнгөрөөжээ.

20. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Ингэснээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн хуулийн өмнөх заалт хүчин төгөлдөр үлдлээ-УИХ-ын сонгуулийн тухай хуулиас нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оны өмнөхөн авч хаясан. Харин хуульд орсон энэхүү нэмэлт, еөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавьжээ. ХоригУИХдахь МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хуралдааныгалгасч, өнгөрсөн мягмар гарагт шууд л байнгын хорооны босго давсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Төрийн байгуулалтын байн-гын хорооны гишүүд асууд-лыгтун шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хурал-даанд танилцуулсан. Энэ бүхнээс харж байхад, Сон-гуулийн хуулиас 30 хувийн квотыг авсан өмнөх шийд-вэртээ эрхэм гишүүд эргэл-зэхгүй байгаа юм байна гэ-сэн итгэлийг төрүүлж байв. Гэвч чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг дэмжигд-чихэв. Өөрөөр хэлбэл, сон-гуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд нь заавал эмэгтэйчүүд байх өмнөх хууль автоматаар сэргэсэн гэсэн үг.

19. БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙГ БҮРТГЭХ, ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин төлөөлөгчдийн газрын захирал Лэ Куя Сук Солонгост хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй монголчуудыг бүртгэх ажилд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа. -Солонгос руу ажиллах хүч илгээх бүртгэлийн ажилд өөрчлөлт орсон гэсэн. Ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?-Бид хамгийн түрүүнд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүтцэд өөрчлөлт оруулж байна. Солонгос дахь ажлын байр буюу ажил олгогчийн эрэлтээс хамаарч хэлний шалгалтыгтогтмол бусаар авдаг байсан. Үүнийг эмх цэгцтэй болгож, хөдөлмөр эрхлэгчдэд хүндрэл уч-руулахгүйн тулд жил бүрийн оны хагас буюу зургадугаар сарын сүүлчээр эхний шалгалтыг авахаар болсон. Харин сүүлийн шалгалтыг аравдугаар сард авч байхаар бодож боловсруулаад байна.

18. МОНГОЛ УЛС 40.3 САЯ МАЛТАЙ БОЛЛОО

Үндэсний статистикийн төв газраас 2007 оны мал тооллогын дүнг зарлалаа. Өнгөрөгч онд Монгол Улсын хэмжээгээр 40.3 сая толгой мал тоологджээ. Үүнээс 0.3 сая тэмээ, 2.2 сая адуу, 2.4 сая үхэр, 17 сая хонь, 18.3 сая ямаа тоологджээ. Малын нийт тоо нь 2006 оноос хойш төрөл тус бүрээр өсч, нийтдээ 15.7 хувь буюу 5.5 сая толгойгоор нэмэгдсэн байна. Тэмээ 2.8 хувь буюу 7.1 мянга, адуу 5.9 хувь буюу 124.7 мянга, үхэр 11.9 хувь буюу 257.9 мянга, хонь 14.7 хувь буюу 2175.0 мянга, ямаа 18.7 хувь буюу 2896.2 мянган толгойгоор тус тус өсчээ. Мал тооллогын дүнгээр бүх аймаг, Улаанбаатар хот малын тоо толгойгоо өнгөрөгч онтой харьцуулахад илүү өсгөлөө. Харин хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл /3425.3 мянга/, Өвөрхангай /3190.2 мянга/, Завхан /3000.0 мянга/, Архангай /2912.6 мянга/, Увс /2653.5 мянга/ орж байна.

17. “ИРГЭДИЙН ШУДАРГА ШҮҮХ” ТББ-ААС СҮХБААТАРЫН ТАЛБАЙД СУУЛТ ЗАРЛАЛАА

“Иргэдийн шударга шүүх” ТББ Сүхбаатарын талбайд суулт зарлалаа гэх мэдээллийн дагуу бид өчигдөр Сүх жанжны талбайд очсон юм. Өөрсдийгөө “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын гишүүд гэх 10 хүрэхгүй шахам хүн байсан бөгөөд бид төрийн гурван өндөрлөгт хоёр зүйлийн шаардлага хүргүүлсэн. Өнеөдөр шүүх, прокурорын байгууллага мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон ард түмэнд үйлч-лэхгүй байна гэж ярьж байсан тэднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлт-сийн цагдаа нар иржжагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй, та нарын энэ үйлдэл хууль зөрчиж байна гэсэн шаардлага тавьсан юм байна. Гэвч тэд “одоо зөвшөөрөл нь ирнэ. Х.Бат-Ялалт сая зөвшөөрөл авахаар явсан удахгүй хүрээд ирнэ.

16. НИРГЭСЭН ХОИНО НЬ ХАШГИРАВ”

Юу юугүй борооших нь ээ” гэдэг шиг “Сонгууль юу юугүй болох нь ээ”. Улстөрчид, намууд бужигналдаж, хөдөө тийш хүлгийн жолоог байсхийгээд л залцгаах болж. Тэд сайндаа, ард түмэндээ хайртайдаа биш л дээ. Сонгууль дөхсөний л шинж. “Манай тойргоос сонгогдсон тэр гишүүн гуай ойрын хоёр гурван жил бараагаа харуу-лаагүй юмсан. Ойрдоо энүү-гээр их ирэх болж. Манийгаа бас яаж “молиго үмхүүлэх” гэж байгаа бол” хэмээн нийслэлд ирсэн хөдөөнийхөн ярьж байна.Өнгөрөгч амралтын өдөр телевизүүдээр Хонгор сумынхны талаар ёстой байя гэтэл нэвтрүүллээ. Бүтэн жил гамшгийн байдалтай байсан хонгорчуудыг тоож анхаарах төрийнтүшмэл өнгөрсөнонд байсан бил үү, ингэхэд Очоод ирсэн сайд, дарга нар нь цианид, мөнгөн усны хордлого биш, өөрсдөө арчаагүйдээ хамуу, тэмбүүн-дээ баригдчихаад хэмээн доромжилж байсныгта бид сонссон, үзсэн, харсан. Харин он гарснаас хойш Хонгорыг зорих төрийн томчуудын цуваа Дарханы замыг элээж байна. Саяхан Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын хэдэн гишүү-нийг дагуулаад Хонгорт очжээ. “Төр та нараас уучлал хүсч байна, ийм байдалд орсон гэж ёстой зүүдлээ ч үгүй юм байна, уучлаарай, хүлцэл өчье” гэж хонгор-чуудыгтайвшруулав. Тэртэй тэргүй хүн, малгүй хордоод, үхэж үрэгдээд, үрээ зулбаад байж суух газар нь олдохгүй байгаа хонгорчууд харин алга ташин хүлээж авсангүй.

15.НҮДЭЭ УХУУЛСАН КОМИССАРЫНХАА ХОЙНООС ДУУГАРАХ ЗОРИГТОН АЛГА ГЭЖ ҮҮ

Эргээд харахад, Монголын төрд угуйлэгдэхээр мөн ч олон хун зуурдаар мөнх бусыг үзүүлж. С.Зориг, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, М.Чимидцэрэн, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Д.Бадраа, Д.Сухбаатар, Ж.Наранцацралт, Б.Дангаасурэн…! С.Зоригийн ухлээс бусдыг нь улстөрийн захиалгат аллага гэж нэрлээгуй. Олон тумэн л “Энэ чинь юу болчихов оо?” гэж хоорондоо баахан шивнэлдээд, сэтгуулчид оносон оноогуй баахан бичээд өнгөрдөг. Дээрээс болохтой зэрэг нэг өвчний онош юм уу онгоц, газар, хордлого, уусан идсэнд нь буруу өгөөд тургэхэн хаадаг. Муусайн сэтгуулчид л буруу-тан болж, хаа нэг газраас “Үхсэн хуний яс өндөл-зуулээд” гэсэн тотьнууд дуу дуугаа авалцан балбаж өгнө дөө. Сэтгуулчдийн амыг барих амархан. Ихээхэн цор цор гээд байвал цагдаа , шуухээс дуудна, утсаар нь заналхийлнэ. “Чамайгшур-гээд өнгөрөхөд дугуй бузар-тана уу гэхээс би буруу-дахгуй шуу”, “Чамд гауц л сум хэрэгтэй, “Дуугаа хураахгуй бол дуугардаг хоолойг чинь хэрчинэ шуу” гэж айлгана. Энэ олон ухэл тэгээд нам дарагдсан. Хэнийх нь ч ухлийг шалгаа-гуй, хэн ч буруутан болоо-гуй тэгээд л өнгөрсөн дөө. С.Зоригийн үхлийг ч яахав, тодорхой бүлэг хүн дарчих-сан. Ам зураг гаргаж өгдөг, амьд гэрчтэй энэ аллагыг л Монголын цагдаа, тагнуу-лынхан илрүүлж чадалгүй өнөө хүрч гэнэ, яасан худлаа бол. Мал маллаж байгаа биш дээ. УИХ-ын дарга Л.Энэби-шийн үхлийн дараа их шуугисан. Нэгмундагхүүхэн гарч ирээд “Үхсэн хүний яс өндөлзүүллээ” гэж хэвлэлээр хашгирсан чинь нам гүм бол-сон. Тэр нь талийгазчийн их ойр дотны, магадгүй нас ба-рахад нь дэргэд нь байсан ч байж болзошгүй хүнээр хашгируулж байгаа нь энэ. Дарж нууцлах юмаа “Үхсэн хүний яс өндөлзүүллээ” хэ-мээн баллаж булдаг заншил өнөө хэр үргэлжилж байна.

14. НИЙСЛЭЛЧҮҮД “ЦАНГАСАН” БАЙЖЭЭ

Ийм мэдээ өнгөрөгч баасан гарагт хэвлэл, мэдээллээр ца-цагдаж, хэрэглэгчид цангаа-гаа тайлав. Зарим томоохон дэлгүүр, супермаркетуудад шар айраг, дарсыг худалдаж эхлэхтэй зэрэгцэн хүмүүс хоршоо дэлгүүрийн зүг харайлгалаа. Картын барааны үед нэг өрхөд олгодог ганц шил гожингоо дараалалд зогсч байж арайхийж авчихаад хөлсөө арчин инээж гарч ирэх 1990-ээд оны хүмүүсийн төрхийг эргэн санахад хүргэсэн “үйл явдал” тохиолоо.Арав хоногийн “карантин” тавигдаж, ам нь хатаж хуу-райшсан залуус дэлгүүрээс хайрцаг шар айрагтэвэрчих-сэн, нэг их баярлаж догдлон, гарч ирж байх юм. Олон жил уулз^аагүй ах, дүү, амраг садантайгаа уулзсан мэт хөөрөв. Уг нь он гарснаас хойш хэрэг төвөг, осол зөр-чил яав гэмээр буурч, эрүүлжүүлэх байрууд эзэнгүй хонож цагдаа нарыг бараг ажилгүй болгож орхисон. Хоёр цагдаа уйтгартай хэдэн хоног өнгөрсөн тухай харамсангуй ярьж байхыг сонслоо. Бас траншейны бололтой нэг хөгшин гудамжнаас архины хоосон шил олоод ам руугаа сэгсэрч зогсохыг харахад тийм аятайхан санагдсангүй.Цайны цагаар ордог хэдэн кафенууд архи, шар айраг зарахгүй болохоор хүн цөөтэй болов. Орой үдшийн цагаар бол бүр ч хүнгүй. Баар, цэнгээний газрууд үүдээ барьж, том том хар цоож өлгөчихсөн байх нь сонин. Таксины жолооч нар орлогогүй байгаагаа уцаар-тайхан ярьжбайна.

13. Татварын хяналт шалгалт

Татварын хяналт шалгалт
Хяналт шалгалт, арга зүйн хэлтэс нь бүх шатны татварын албадын хяналт шалгалтын ажлыг шалган зааварчлах, мэргэжлийн арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх аргачлал, заавар, журам, зөвлөмж боловсруулж батлуулан мөрдүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих, татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх ажлыг хэрэгжүүлж, татварын хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг татварт бүрэн хамруулах шаардлагыг хангахын тулд татвар төлөгчийг шалгах, шаардлагатай бол давхар хяналт шалгалт хийх, хөндлөнгийн мэдээлэл, зөрчлийн санг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Хэлтэс нь дор дурьдсан үүрэгтэй:
ҮТА-ны хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн арга зүй, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт шалгалттай холбоотой тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж удирдлагад тайлагнах,
ҮТА-ны татварын хяналт шалгалтын жилийн төлөвлөгөөний төслийг боловсруу-лах, хянан батлуулж хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих,
Татвар төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шал-галт, шаарлагатай бол давхар хяналт шалгалт хийх,
Татварын төрөл, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан татварын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах,
Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх,
Татвар огт төлдөггүй буюу татвараа бууруулан төлдөг, татвараас зайлсхийдэг татвар төлөгчийг ҮТА-ны хэмжээнд илрүүлэн, тэдгээрийг татварт хамруулах талаар албадын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, холбогдох байгууллагууд болон татварын албадын хооронд мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах ажлыг зохион байгуулах,
Татварын хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагчийн ёс зүй зөрчигд-сөн, ажилдаа хайнга хандсан, авилгал авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн тохиолдолд ҮТЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс болон бусад байгууллагад мэдэгдэх, шилжүүлэх,
Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны орлогоос улс, орон нутгийн төсөв, Татварын албаны хөгжлийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох,
Бусад хэлтэс, газруудтай чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах,
ҮТА-ны хэмжээнд татварын хяналт шалгалтын ажил зохих журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж бүх шатны татварын албадын хяналт шалгалтын ажлыг шалган зааварчлах арга хэмжээг зохион байгуулж явуулах,
Татварын хяналт шалгалтын чиглэлээр хэрэг бүртгэлт, хууль хяналт, бусад байгууллагатай хамтран ажиллах ажиллагааг зохион байгуулах,
ҮТА-ны хэмжээнд татварын хяналт шалгалтын судалгаа, хөндлөнгийн мэдээллийн болон зөрчлийн санг бий болгох, ашиглах ажлыг зохион байгуулах,
Хяналт шалгалтын ажлын чиглэлээр аргачлал, заавар, журам, зөвлөмж боловсруулж, батлуулж мөрдүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах,
Онцгой албан татварын хууль, онцгой албан татварын тэмдгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, ашиглалт, кассын машин ашиглах, гар тасалбар хэрэглэх ажиллагаанд хяналт шалгалт хийх,
Бүх шатны татварын албадаас татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдсон мэдээ тайлан, судалгаа, татварын улсын байцаагчийн актын хэвлэмэл хуудас зэрэг маягтуудын захиалгыг хүлээн авч нэгдсэн захиалгын тооцоог гаргах, зарцуулалтанд хяналт тавих ажлыг зохион байгуулах.
Єнєєдєр практик амьдрал дээр энэ нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахдаа їндсэндээ татвар тєлєгчдийн татвар тєлєлтийг хянаж шалгах, хариуцлага тооцох замаар шийдвэрлэж байна. Татвар тєлєгчдийн хууль дагаж мєрдєх ухамсар дээшилж, татварын хяналт шалгалт боловсронгуй болж, татварын хяналт шалгалт хийж байгаа татварын улсын байцаагчид чадваржиж байгаа боловч татварын зєрчил тууштай буурахгїй байна. Татварын албанд дараах тулгамдсан асуудлууд тулгарч буй бөгөөд тэдгээрийг шийдвэрлэх шаардлага урган гарч байна.

12. Сонгуулийн байгууллагын хараат бус, нээлттэй байдлыг хангах

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т заасан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх гэсэн шалгуурыг өөрчилж, төрийн жинхэнэ алба бүрэн утгаараа төлөвшөөгүй өнөөгийн нөхцөлд Сонгуулийн төв байгууллагыг төр барьж буй намын нөлөөллөөс хараат бус байлгахын тулд улс төрийн намуудын төлөөллийг тэнцвэртэй оруулах,
Цаашид сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг жинхэнэ утгаараа бие даасан хараат бус байх шаардлагад нийцүүлэн олон нийтийн оролцоотой хэлэлцэн шинэчлэх,
Сонгуулийн шат шатны хороодыг байгуулах, бүрэлдэхүүнийг томилох үйл явцыг ил тод, нээлттэй байлгах, уг асуудлыг шийдвэрлэх хурлын товыг олон нийтэд ил тод зарлаж, хөндлөнгөөс ажиглах боломж олгох, хурлын протокол, шийдвэр, томилогдсон хэсгийн хороодын бүрэлдэхүүн, намын харъяалал зэргийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах.
Сонгуулийн бүх шатны байгууллагын шийдвэр гаргах үйл явцын нээлттэй байдлыг хангахын тулд хурлын тов, хэлэлцэх асуудал зэргийг хуралдаан болохоос 5, яаралтай үед 2-с доошгүй хоногийн өмнө нийтэд урьдчилан мэдээлэх, иргэд оролцох нөхцлийг бүрдүүлэх, энэ талаар холбогдох сонгуулийн байгууллага нь дэгэндээ тодорхой тусгах,
Сонгуулийн бүх шатны байгууллагын аливаа шийдвэр, протокол, бичиг баримтыг ажлын 3-5 хоногт багтаж олон нийтэд ил тод болгох, нэгтгэж хэвлэх, вэб сайтад байрлуулах. Үүнд сонгуулийн явцад тэмдэглэгдсэн зөрчлийн жагсаалт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн санал хураалт, гишүүдийн санал, байр суурь, асуудлыг шийдвэрлэсэн дүн, дэлгэрэнгүй протоколыг хөтөлж нээлттэй болгох.

11. БНХАУ руу гаргах гэж байсан 20 тн загасыг хураажээ


Ховд аймгийн иргэдээс 20 тонн загас худалдан авч БНХАУ руу гаргах гэж байсан Хятад иргэдийг гурван хоногийн өмнө саатуулжээ. Тэднийг одоо аймгийн цагдаагийн хэлтэст шалдшаж байгаа аж. Эрэгтэйг нь Жан, эмэгтэйг нь Сун гэдэг бөгөөд тэд жил бүрийн өвөл Ховд аймагт очиж загас худалдан авдаг байснаа мөрдөн байцаалтын үеэр мэдүүлжээ. Тэднийг аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид, цагдаагийн хэлтсийнхэн, Дэлхийн байгаль хамгаалах бангийн Монгол дах хөтөлбөрийн газрын ирвэс-III багийнхан илрүүлжээ. Түүнчлэн энэ үеэр 50 тонн самар урд хэлээр гаргах гэж байсан Хятад иргэдийг ч саатуулсан аж. Хураасан загас самрыг улсыг орлого болох юм байна.

10. Сьерра-Леонд алба хааж байгаа хоёр монгол цэрэг бие биеэ хутгалжээ

Сьерра-Леонд энхийг сахиулах ажиллааганд оролцож байгаа Монголын гэрээт цэргийн албаны хоёр ахлагч хоорондоо муудалцан бие биенээ хутгалсан хэрэг гарлаа. Тэд Дархан-Уул аймагт 330 дугаар ангид алба хааж байгаад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор шалгарсан юм байна.
Мэсний улмаас нэгнийх нь арван хоёр нугалаа гэдэс гурван хэсэг газарт цоорч, цэргийн хээрийн эмнэлэгт хагалгаанд оржээ. Одоо нь бие нь тааруу сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Тэдний алба хааж байсан энхийг сахиулах хүчний ээлж ердөө 14 хоногийн дараа хугацаа нь дуусч, эх орондоо ирцгээх байсан аж. Энэхүү ээлжийн албан хаагчдаас нэг нь сүрьеэ өвчний улмаас нас эцэслэсэн харамсалтай явдал сар орчмын өмнө болсон юм.

9.Боомын сэжиг илэрлээ

Баян-Өлгий аймгийн Баян нуур суманд өвөлжилт хүдэрч аймгийн онцгой байдлын хэлтэс яаралтай арга хэмжээ авч, шаардлагатай тусламжийг үзүүлж эхэлжээ. Зудтай байгаа йцэцгт багт Увс, Өмнөговь, Ховд аймгаас ирсэн малчид отроор өвөлжиж байгаа гэнэ. Мөн адуун сүрэгт ханиад тархсан байгаагийн дээр энэ сумын нэг айлын дөрвөн үхэр сэжиг бүхий байдлаар нэг шөнө үхжээ. Үүнийг нутгийн иргэд боом өвчин байж магадгүй гэж үзэж байна. Одоогоор үхсэн үхрүүдийг зохих зааврын дагуу устгаж, хорио цээр тогтоож, дээжийг нь шинжлүүлэхээр аймаг руу явуулаад байна. Хараахан хариу нь гараагүй байгаа ажээ.

Sunday, January 13, 2008

8. Эдийн засгийн өсөрт арван хувьд хадгалагдах нь

Монголд улсын эдийн засаг нийгэмийн үндсэн чиглэл УИХ-аас гараад удаагүй байгаа билээ. Үүнээс үзэх юм бол ирэх онд эдийн засгийн тогтвортой байдалыг хангах, иргэдийн амьдрах орчин нөхцөл төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйлдвэрлэл дэд бүтэц бүс нутагийн хөгжлийг хурдасгахд чиглэж байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс эдийн засгийн өсөлтийг 9-10 хувьд хадаглах, инфляцийг нэг оронтой тоонд байлгах.

7. Ким Чен Ир цэргүүдэд телевизор бэлэглэжээ

БНСАУ-н удирдагч Ким Чен Ир зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хашиж байсан 16 жилийн ойгоо цэргийн хуаранд тэмдэглэсэн байна. Энэ тухай тус улсын хэвлэлийнхэн мэдээлэв. Ким Чен Ир мэдээлэл авхад бэрх бөглүү газар байрлах цэргийн хуаранд очсон байна. Тэрбээр телевизор бэлэглэхээс гадна шинэ дүрэмт хувцсаар хангахыг үүрэг болгон, байрны дотоод байдал, усан хангамж хэр байгаа талаар ихэд сонирхсон байна.

6. Марадона Ахмадинежадтай уулзахыг хүсэв

Аргентины домогт хөл бөмбөгчин Диего Марадона Ираны Ерөнхийлөг ч Махмуд Ахмадинежадтай уулзахыг хүс ч байгаа гэнэ. Энэ тухай тэрбээр Ираны элчин сайд Мохсен Бахарвандад уржигдар тэдэгджээ. Өдгөө 47-настай тэрбээр Элчин сайдаар уламжлуулан М.Ахмадинежадад гарын үсгээ зурсан хөл бөмбөгийн цамцаа бэлэглэсэн юм байна. Дашрамд дурдахад Д.Марадона АНУ-г үзэн яаддаг тухайгаа нэг бус удаа илэрхийлж байсан. Саяхан тэрбээр Венесуэлийн тэргүүний хөрөгтэй шивээс хийлгэхээ мэдэгдэж байжээ.

5. Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Ираны засагийн газарын цөмийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх шинэ төслөөр дахин үй олноор хөнөөх зэвсэг бүтээх гэж байгааг нь олон улсын хэмжээнд хардалт төрүүлж байгаа гэнэ. АНУ-ерөнхмйлөгч Жорж Буш ОХУ Бушер хотод түлш нийлүүлсэнд дургүйцэж буйгаа нуухыг оролдсон байна. Тэрбээр хэлэхдээ, Хэрэв ураанчууд ураныг эхний зорилгоор авч байгаа бол түүнийг баяжуулах гээд байхын хэрэггүй. хэмээн өөрийн байр сууриа илэрхмйлсэн байна.

4. Банкны цахим төхөөрөмжөөс мөнгө дээрэмдэв

Зул сарын баярын өмнө Грекд банк дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тус улсын Янина хотын хөдөө аж ахуйн банкны нэг салбарыг хаалттай байх үед үл таних этгээд нэвтрэн орсон байна. Тэд банкны цахим төхөөрөмжийг халуун гаануурын тусламжтайгаар нээж бэлнээр байсан 140- сая еврог хулгайлан авч явжээ. Уг банк нь орон нутгийн тээвэрийн товчооноос холгүй зайд оршдог хэдий ч дээрэм үйлдсэнийг хэн ч хараагүй байиа.

3. Банкны цахим төхөөрөмжөөс мөнгө дээрэмдэв

Зул сарын баярын өмнө Грекд банк дээрэмдсэн хэрэн гарсан байна. Тус улсын Янина хотын хөдөө аж ахуйн банкны нэг салбар хаалттай байх үед үл таних этгээд нэвтрэн орсон байна. Тэд банкны цахим төхөөрөмжийг халуун гагнуурын тусламжтайгаар нээж бэлнээр байсан 140-сая еврог хулгайлан авч явжээ. Уг банк нь орон нутагийн тээвэрийн товчооноос холгүй зайд оршдог хэдий ч дээрэм үйлдсэнийг хэн ч хараагүй байна.

2. Жорж Буш цэргүүдэд Зул сарын баяр хүргэв

АНУ-ерөнхийлөгч Жорж буш цэргийн хүчнийхэнд зул сарын баярын мэнд хүргэхээр уржигдар утсаар ярьсан байна, энэ тухай мэдээлэв. Төрийн тэргүүн хэдийгээр гэр бүлтэйгээ хамт байж чадаагүй ч зул сарын баяраа сайхан өнгрөөхийг тэдэнд өрөөж ээ. Ж. Буушийн хэвлэлийн төалөөлөгч Дана Перино мэдэгдэхдээ, хүүхдүүдэд ээж, аав нь яагад тэдэнтэй хамт байж чадахгүй байгааг тайлбарлахад бэрх ч тэд том болох тусам эцэг эхээ ойлгож үнэлэх болно.

1. Дахин цас болон цасан шуурга айсуй

Айсуй цагийн анханы цас, цасан шуурга нь цочир хүйтэнд хот хөдөөгүй баьц алдав, Өвлийн бэлтэглээ таруу хангсантай холбоотой биз. Өнөөдөр нийт нутагаар өдартөө дулаан байх ч энэ сарын 14 хүртлэх цаг агаарын урьдчилсан төвийг ажиглахад дахин цас орж, цочир хүйтрэх нь. 10-нд баруун болон төвийн нутагийн зарим газраар, 11-нд нутагийн өинөд хэсгээр , 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур орж, уулаараа цас унана

Либерти дээд сургууль дээрээ