Tuesday, January 15, 2008

20. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Ингэснээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн хуулийн өмнөх заалт хүчин төгөлдөр үлдлээ-УИХ-ын сонгуулийн тухай хуулиас нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оны өмнөхөн авч хаясан. Харин хуульд орсон энэхүү нэмэлт, еөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавьжээ. ХоригУИХдахь МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хуралдааныгалгасч, өнгөрсөн мягмар гарагт шууд л байнгын хорооны босго давсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Төрийн байгуулалтын байн-гын хорооны гишүүд асууд-лыгтун шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хурал-даанд танилцуулсан. Энэ бүхнээс харж байхад, Сон-гуулийн хуулиас 30 хувийн квотыг авсан өмнөх шийд-вэртээ эрхэм гишүүд эргэл-зэхгүй байгаа юм байна гэ-сэн итгэлийг төрүүлж байв. Гэвч чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг дэмжигд-чихэв. Өөрөөр хэлбэл, сон-гуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд нь заавал эмэгтэйчүүд байх өмнөх хууль автоматаар сэргэсэн гэсэн үг.

No comments: