Tuesday, January 15, 2008

14. НИЙСЛЭЛЧҮҮД “ЦАНГАСАН” БАЙЖЭЭ

Ийм мэдээ өнгөрөгч баасан гарагт хэвлэл, мэдээллээр ца-цагдаж, хэрэглэгчид цангаа-гаа тайлав. Зарим томоохон дэлгүүр, супермаркетуудад шар айраг, дарсыг худалдаж эхлэхтэй зэрэгцэн хүмүүс хоршоо дэлгүүрийн зүг харайлгалаа. Картын барааны үед нэг өрхөд олгодог ганц шил гожингоо дараалалд зогсч байж арайхийж авчихаад хөлсөө арчин инээж гарч ирэх 1990-ээд оны хүмүүсийн төрхийг эргэн санахад хүргэсэн “үйл явдал” тохиолоо.Арав хоногийн “карантин” тавигдаж, ам нь хатаж хуу-райшсан залуус дэлгүүрээс хайрцаг шар айрагтэвэрчих-сэн, нэг их баярлаж догдлон, гарч ирж байх юм. Олон жил уулз^аагүй ах, дүү, амраг садантайгаа уулзсан мэт хөөрөв. Уг нь он гарснаас хойш хэрэг төвөг, осол зөр-чил яав гэмээр буурч, эрүүлжүүлэх байрууд эзэнгүй хонож цагдаа нарыг бараг ажилгүй болгож орхисон. Хоёр цагдаа уйтгартай хэдэн хоног өнгөрсөн тухай харамсангуй ярьж байхыг сонслоо. Бас траншейны бололтой нэг хөгшин гудамжнаас архины хоосон шил олоод ам руугаа сэгсэрч зогсохыг харахад тийм аятайхан санагдсангүй.Цайны цагаар ордог хэдэн кафенууд архи, шар айраг зарахгүй болохоор хүн цөөтэй болов. Орой үдшийн цагаар бол бүр ч хүнгүй. Баар, цэнгээний газрууд үүдээ барьж, том том хар цоож өлгөчихсөн байх нь сонин. Таксины жолооч нар орлогогүй байгаагаа уцаар-тайхан ярьжбайна.

No comments: