Tuesday, January 15, 2008

19. БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙГ БҮРТГЭХ, ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин төлөөлөгчдийн газрын захирал Лэ Куя Сук Солонгост хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй монголчуудыг бүртгэх ажилд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа. -Солонгос руу ажиллах хүч илгээх бүртгэлийн ажилд өөрчлөлт орсон гэсэн. Ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?-Бид хамгийн түрүүнд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүтцэд өөрчлөлт оруулж байна. Солонгос дахь ажлын байр буюу ажил олгогчийн эрэлтээс хамаарч хэлний шалгалтыгтогтмол бусаар авдаг байсан. Үүнийг эмх цэгцтэй болгож, хөдөлмөр эрхлэгчдэд хүндрэл уч-руулахгүйн тулд жил бүрийн оны хагас буюу зургадугаар сарын сүүлчээр эхний шалгалтыг авахаар болсон. Харин сүүлийн шалгалтыг аравдугаар сард авч байхаар бодож боловсруулаад байна.

No comments: