Tuesday, January 15, 2008

10. Сьерра-Леонд алба хааж байгаа хоёр монгол цэрэг бие биеэ хутгалжээ

Сьерра-Леонд энхийг сахиулах ажиллааганд оролцож байгаа Монголын гэрээт цэргийн албаны хоёр ахлагч хоорондоо муудалцан бие биенээ хутгалсан хэрэг гарлаа. Тэд Дархан-Уул аймагт 330 дугаар ангид алба хааж байгаад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор шалгарсан юм байна.
Мэсний улмаас нэгнийх нь арван хоёр нугалаа гэдэс гурван хэсэг газарт цоорч, цэргийн хээрийн эмнэлэгт хагалгаанд оржээ. Одоо нь бие нь тааруу сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Тэдний алба хааж байсан энхийг сахиулах хүчний ээлж ердөө 14 хоногийн дараа хугацаа нь дуусч, эх орондоо ирцгээх байсан аж. Энэхүү ээлжийн албан хаагчдаас нэг нь сүрьеэ өвчний улмаас нас эцэслэсэн харамсалтай явдал сар орчмын өмнө болсон юм.

No comments: