Tuesday, January 15, 2008

15.НҮДЭЭ УХУУЛСАН КОМИССАРЫНХАА ХОЙНООС ДУУГАРАХ ЗОРИГТОН АЛГА ГЭЖ ҮҮ

Эргээд харахад, Монголын төрд угуйлэгдэхээр мөн ч олон хун зуурдаар мөнх бусыг үзүүлж. С.Зориг, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, М.Чимидцэрэн, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Д.Бадраа, Д.Сухбаатар, Ж.Наранцацралт, Б.Дангаасурэн…! С.Зоригийн ухлээс бусдыг нь улстөрийн захиалгат аллага гэж нэрлээгуй. Олон тумэн л “Энэ чинь юу болчихов оо?” гэж хоорондоо баахан шивнэлдээд, сэтгуулчид оносон оноогуй баахан бичээд өнгөрдөг. Дээрээс болохтой зэрэг нэг өвчний онош юм уу онгоц, газар, хордлого, уусан идсэнд нь буруу өгөөд тургэхэн хаадаг. Муусайн сэтгуулчид л буруу-тан болж, хаа нэг газраас “Үхсэн хуний яс өндөл-зуулээд” гэсэн тотьнууд дуу дуугаа авалцан балбаж өгнө дөө. Сэтгуулчдийн амыг барих амархан. Ихээхэн цор цор гээд байвал цагдаа , шуухээс дуудна, утсаар нь заналхийлнэ. “Чамайгшур-гээд өнгөрөхөд дугуй бузар-тана уу гэхээс би буруу-дахгуй шуу”, “Чамд гауц л сум хэрэгтэй, “Дуугаа хураахгуй бол дуугардаг хоолойг чинь хэрчинэ шуу” гэж айлгана. Энэ олон ухэл тэгээд нам дарагдсан. Хэнийх нь ч ухлийг шалгаа-гуй, хэн ч буруутан болоо-гуй тэгээд л өнгөрсөн дөө. С.Зоригийн үхлийг ч яахав, тодорхой бүлэг хүн дарчих-сан. Ам зураг гаргаж өгдөг, амьд гэрчтэй энэ аллагыг л Монголын цагдаа, тагнуу-лынхан илрүүлж чадалгүй өнөө хүрч гэнэ, яасан худлаа бол. Мал маллаж байгаа биш дээ. УИХ-ын дарга Л.Энэби-шийн үхлийн дараа их шуугисан. Нэгмундагхүүхэн гарч ирээд “Үхсэн хүний яс өндөлзүүллээ” гэж хэвлэлээр хашгирсан чинь нам гүм бол-сон. Тэр нь талийгазчийн их ойр дотны, магадгүй нас ба-рахад нь дэргэд нь байсан ч байж болзошгүй хүнээр хашгируулж байгаа нь энэ. Дарж нууцлах юмаа “Үхсэн хүний яс өндөлзүүллээ” хэ-мээн баллаж булдаг заншил өнөө хэр үргэлжилж байна.

No comments: