Tuesday, January 15, 2008

16. НИРГЭСЭН ХОИНО НЬ ХАШГИРАВ”

Юу юугүй борооших нь ээ” гэдэг шиг “Сонгууль юу юугүй болох нь ээ”. Улстөрчид, намууд бужигналдаж, хөдөө тийш хүлгийн жолоог байсхийгээд л залцгаах болж. Тэд сайндаа, ард түмэндээ хайртайдаа биш л дээ. Сонгууль дөхсөний л шинж. “Манай тойргоос сонгогдсон тэр гишүүн гуай ойрын хоёр гурван жил бараагаа харуу-лаагүй юмсан. Ойрдоо энүү-гээр их ирэх болж. Манийгаа бас яаж “молиго үмхүүлэх” гэж байгаа бол” хэмээн нийслэлд ирсэн хөдөөнийхөн ярьж байна.Өнгөрөгч амралтын өдөр телевизүүдээр Хонгор сумынхны талаар ёстой байя гэтэл нэвтрүүллээ. Бүтэн жил гамшгийн байдалтай байсан хонгорчуудыг тоож анхаарах төрийнтүшмэл өнгөрсөнонд байсан бил үү, ингэхэд Очоод ирсэн сайд, дарга нар нь цианид, мөнгөн усны хордлого биш, өөрсдөө арчаагүйдээ хамуу, тэмбүүн-дээ баригдчихаад хэмээн доромжилж байсныгта бид сонссон, үзсэн, харсан. Харин он гарснаас хойш Хонгорыг зорих төрийн томчуудын цуваа Дарханы замыг элээж байна. Саяхан Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын хэдэн гишүү-нийг дагуулаад Хонгорт очжээ. “Төр та нараас уучлал хүсч байна, ийм байдалд орсон гэж ёстой зүүдлээ ч үгүй юм байна, уучлаарай, хүлцэл өчье” гэж хонгор-чуудыгтайвшруулав. Тэртэй тэргүй хүн, малгүй хордоод, үхэж үрэгдээд, үрээ зулбаад байж суух газар нь олдохгүй байгаа хонгорчууд харин алга ташин хүлээж авсангүй.

No comments: