Wednesday, January 16, 2008

23.АРХИНД ХОРДСОН ХҮНИЙ ТОО 137-Д ХҮРЛЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн “Азийн чоно” компанийн архины үйлдвэрт стандартын бус спиртээр үйлдвэрлэсэн архинд өнгөр-сөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр таван хүн хордсоноос хойш өчигдрийн 09 цагийн байдлаар нийт 137 хүн хордож, 14 хүний амь нас эрсдээд байна. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 61 хүн, Улаанбаатар хотын хордлогын төвд 29 хүн эмчлүүлж байгаа бөгөөд, өрхийн эмнэлгийн хяналтад 24 хүн байна гэж Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдээллээ. Энэ сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи соггууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар зогсоож, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон билээ. Одоогоор хүнснйй дэлгүүр, кафе, баар, ресторан, зоогийн газар зэрэг нийт 3640 аж ахуйн нэгж байгууллагад хя-налт шалгалт хийж, архи согтууруулах ундаагаар үйлч-лэх үйлчилгээг зогсоон, тэд-гээр байгууллагуудын удирд-лага, ажиллагсдад архи сог-тууруулах ундаа худалдахгүй байх захирамжийг мөрдөн ажиллуулж байгаа. Өчигдрийн байдлаар 17450 ширхэгархи хураан авч,1004220 ширхэг архи, согтууруулах ундааг тоолж лацдан битүүмжлээд. байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг спиртийн долоо, архины 34 үйлдвэр, баар 846, ресторан, зоогийн газар’610, кафе 463, хүнсний дэлгүүр 3856-г шалгаж 5809 аж ахуй нэгжидалбан мэдэгдэл өгсөн байна. Энэ хугацаанд нийспэл хотод нийт 557 хүн эрүүл-жүүлэгдэж, зөрчил гаргасан 18260 хүнийг 38910.5 мянган төгрөгөөр торгож, 794560 шил архийг битүүмжлэн, 1057 литр спирт, 36300 шил архийг хурааснаас “Азийн чоно” ХХК-д үйлдвэрлэсэн 615 шил архи байжээ. Мөн Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Ч.Байгалмаа архи найруулан зарж байсныг илрүүлж 20 литр спиртийг нь хурааж авчээ.

No comments: