Tuesday, January 15, 2008

13. Татварын хяналт шалгалт

Татварын хяналт шалгалт
Хяналт шалгалт, арга зүйн хэлтэс нь бүх шатны татварын албадын хяналт шалгалтын ажлыг шалган зааварчлах, мэргэжлийн арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх аргачлал, заавар, журам, зөвлөмж боловсруулж батлуулан мөрдүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих, татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх ажлыг хэрэгжүүлж, татварын хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг татварт бүрэн хамруулах шаардлагыг хангахын тулд татвар төлөгчийг шалгах, шаардлагатай бол давхар хяналт шалгалт хийх, хөндлөнгийн мэдээлэл, зөрчлийн санг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Хэлтэс нь дор дурьдсан үүрэгтэй:
ҮТА-ны хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн арга зүй, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт шалгалттай холбоотой тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж удирдлагад тайлагнах,
ҮТА-ны татварын хяналт шалгалтын жилийн төлөвлөгөөний төслийг боловсруу-лах, хянан батлуулж хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих,
Татвар төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шал-галт, шаарлагатай бол давхар хяналт шалгалт хийх,
Татварын төрөл, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан татварын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах,
Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх,
Татвар огт төлдөггүй буюу татвараа бууруулан төлдөг, татвараас зайлсхийдэг татвар төлөгчийг ҮТА-ны хэмжээнд илрүүлэн, тэдгээрийг татварт хамруулах талаар албадын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, холбогдох байгууллагууд болон татварын албадын хооронд мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах ажлыг зохион байгуулах,
Татварын хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагчийн ёс зүй зөрчигд-сөн, ажилдаа хайнга хандсан, авилгал авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн тохиолдолд ҮТЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс болон бусад байгууллагад мэдэгдэх, шилжүүлэх,
Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны орлогоос улс, орон нутгийн төсөв, Татварын албаны хөгжлийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох,
Бусад хэлтэс, газруудтай чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах,
ҮТА-ны хэмжээнд татварын хяналт шалгалтын ажил зохих журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж бүх шатны татварын албадын хяналт шалгалтын ажлыг шалган зааварчлах арга хэмжээг зохион байгуулж явуулах,
Татварын хяналт шалгалтын чиглэлээр хэрэг бүртгэлт, хууль хяналт, бусад байгууллагатай хамтран ажиллах ажиллагааг зохион байгуулах,
ҮТА-ны хэмжээнд татварын хяналт шалгалтын судалгаа, хөндлөнгийн мэдээллийн болон зөрчлийн санг бий болгох, ашиглах ажлыг зохион байгуулах,
Хяналт шалгалтын ажлын чиглэлээр аргачлал, заавар, журам, зөвлөмж боловсруулж, батлуулж мөрдүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах,
Онцгой албан татварын хууль, онцгой албан татварын тэмдгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, ашиглалт, кассын машин ашиглах, гар тасалбар хэрэглэх ажиллагаанд хяналт шалгалт хийх,
Бүх шатны татварын албадаас татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдсон мэдээ тайлан, судалгаа, татварын улсын байцаагчийн актын хэвлэмэл хуудас зэрэг маягтуудын захиалгыг хүлээн авч нэгдсэн захиалгын тооцоог гаргах, зарцуулалтанд хяналт тавих ажлыг зохион байгуулах.
Єнєєдєр практик амьдрал дээр энэ нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахдаа їндсэндээ татвар тєлєгчдийн татвар тєлєлтийг хянаж шалгах, хариуцлага тооцох замаар шийдвэрлэж байна. Татвар тєлєгчдийн хууль дагаж мєрдєх ухамсар дээшилж, татварын хяналт шалгалт боловсронгуй болж, татварын хяналт шалгалт хийж байгаа татварын улсын байцаагчид чадваржиж байгаа боловч татварын зєрчил тууштай буурахгїй байна. Татварын албанд дараах тулгамдсан асуудлууд тулгарч буй бөгөөд тэдгээрийг шийдвэрлэх шаардлага урган гарч байна.

No comments: