Tuesday, January 15, 2008

9.Боомын сэжиг илэрлээ

Баян-Өлгий аймгийн Баян нуур суманд өвөлжилт хүдэрч аймгийн онцгой байдлын хэлтэс яаралтай арга хэмжээ авч, шаардлагатай тусламжийг үзүүлж эхэлжээ. Зудтай байгаа йцэцгт багт Увс, Өмнөговь, Ховд аймгаас ирсэн малчид отроор өвөлжиж байгаа гэнэ. Мөн адуун сүрэгт ханиад тархсан байгаагийн дээр энэ сумын нэг айлын дөрвөн үхэр сэжиг бүхий байдлаар нэг шөнө үхжээ. Үүнийг нутгийн иргэд боом өвчин байж магадгүй гэж үзэж байна. Одоогоор үхсэн үхрүүдийг зохих зааврын дагуу устгаж, хорио цээр тогтоож, дээжийг нь шинжлүүлэхээр аймаг руу явуулаад байна. Хараахан хариу нь гараагүй байгаа ажээ.

No comments: