Tuesday, January 15, 2008

21. АМЕРИК ТИВИЙГ ӨВӨГ МОНГОЛЧУУД НЭЭСЭН ТҮҮХЭЭС

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, “Чингис хаан” дээд сургууль, Флоридагийн их сургууль, Парис хотын Дорно дахины хэл иргэншлийн дээдсургуулийн урилгын профессор, Философийн ухааны доктор С.Жамбалдоржийн Гадаад хэргийн яамтай хамтран зохион байгуулсан “Америк тивийг анх өвөг монголчууд нээсэн” тухай сэдэвт хурал сэтгүүлчид болон эрдэмтдийн сонирхлыг татлаа. Америк тивийг анх нээсэн хүнийг хүмүүс Христофор Колумба гэжойлгодог. Харин С.Жамбалдорж Америк тивийг өвөг монголчууд анх нээсэн түухийг газар усны нэр, хэлний баримтаар нотолжээ. Бидний өвөг дээдэс амьдрахын эрхээр ан гөрөө хийж, аятай тухтай газар нутаг эрэн, бидэрч явсаар 10-30 мянган жилийн өмнө Америкт хүрсэн гэнэ. 1974 онд Орос, Америкийн эрдэмтэд уугуул индианчуудын нутаг Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж, ганцхан Монголын говьд хэрэглэж байсан говь хийцийн чулуун зэвсэг олжээ. Тиймээс л Америкийг анх өвөг монголчууд нээжээ гэдгийг би зоригтойгоор хэлж байна хэмээн С.Жамбалдорж хэлсэн. Хамгийн сонирхолтой нь археологийн малталт хийсэн арлууд язгуур монгол нэртэй байсныг монгол хэл мэддэггүй болохоороо малталт хийсэн эрдэмтэд анзааралгүй өнгөрөөжээ.

No comments: